Байр суурь1 мин унших
Ж.Батжаргал: Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Баялаг бүтээгчдийг дэмжих хуулиудыг шуурхай хэлэлцэж батлах нь чухал байна!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдулан гишүүд асуулт асуж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө дотор УИХ-д өргөн баригдаад хэлэлцэх эсэх нь дэмжигдчихсэн Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль гэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Төлбөрийн чадваргүйжилтийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль гэх мэт хуулиудыг шуурхай хэлэлцэж, батлан гаргаж улс орны эдийн засгийн идэвхжил, тэлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Мөн баялаг бүтээгчдийн нуруун дээр очоод байгаа татварын ачааллыг бууруулах чиглэлээр улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал урагшлах боломж бүрдэнэ гэж үзэж зориуд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд нэр зааж оруулахаар санал хүргүүлсэн. Энэ асуудал яагаад яг нэрээрээ орж өгсөнгүй вэ?
