Байр суурь2 мин унших

Л.Энх-Амгалан: Монгол Улсад өнөөдөр тунхаглалын хууль хэрэггүй!

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Уг хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Бид нар зөндөө их ярьлаа. Одоо иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг яг ингээд шийдчихсэн шүү гээд шийдлүүдээ хэлмээр байна. 7 буудалд 8 нэрийн дэлгүүр нээх гээд явж байгаа хүнд яг ямар асуудал тулгараад байгаа юм, зовлон нь яг юу байгаа юм. 24 мянган аж ахуй нэгж дансаа хаалгачихаад байж байна татвар дээр. Эдний тулгамдсан асуудал нь яг юу байгаа юм гэх мэтчилэн цөмөөрөө шийдэл ярьсан, гаргалгаа хийсэн зүйлүүд хийхгүй бол цаг хугацаа нилээн явлаа. Хангалттай их хэрэлдлээ, хангалттай их зодолдлоо. 

Тийм учраас бодитой шийдлүүдээ гаргая. Яг үнэхээр л бизнесийн эрх чөлөөний тухай хууль гаргаж, бизнесийн орчныг сайжруулж, төрийн оролцоог багасгаж, баялаг бүтээгчдээ дэмжих гэж байгаа л юм бол чөдөр тушаа болж, боомилж байгаа энэ бүх хуулийнхаа 200 гаруй заалт бүрээр нь ажиллая л даа. Заалт бүрийг нь хүчингүй болгоё л доо. 

Ингэж байж бид нар бизнесийн эрх чөлөөний асуудлыг ярихгүй бол зүгээр үндсэн хуулинд байгаа тунхаглалаа дахиад тунхаглаад оруулаад ирэхээр наад хууль чинь сонсогдохгүй байгаад байна шүү. Монгол Улсад өнөөдөр тунхаглалын хууль хэрэггүй. 

Өнөөдөр Монгол Улсад шийдэл гаргасан, асуудлыг шийдсэн, ард иргэд, баялаг бүтээгчдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчилсөн, хүнд суртлыг багасгасан, авилгалаа байхгүй болгосон, ар өврийн хаалга байхгүй ийм шийдлүүдийг би цогцоор нь харсан тогтолцооны шинэчлэл байх ёстой гэж бодож байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009