Үйл явдал1 мин унших

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114 жилийн ойн баярын мэндийг хүргэе

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114 жилийн ойн баярын мэндийг хүргэе

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Энэ нь өдгөөгийн ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс суурийг тавьсан түүхэн ач холбогдолт өдөр билээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 114 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009