Үйл явдал1 мин унших
“Ахиллис Монгол”-ын залуусаа Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Шинэ оны босгон дээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Ахиллис Монгол” Олон Улсын Байгууллага ТББ-ын баг тамирчид, хамт олныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг спортоор дамжуулан хөгжүүлж, тэдний сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулах зорилготой тус байгууллага 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Дэлхийн шилдэг 6 марафон буюу Токио, Бостон, Лондон, Берлин, Чикаго, Нью-Йоркийн марафонд Ахиллис Монголын тамирчид амжилт үзүүлэн оролцож байна.




