Үйл явдал1 мин унших

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛАХААР ТОГТОВ

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛАХААР ТОГТОВ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэгдэн орсноор хэлэлцэн тохиролцогч улс бүр агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг үйл ажиллагааны зардлыг нөхөх зохистой хэмжээнд тогтоож, нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эргүүлэн зарцуулах үүрэг хүлээсэн.  Гэвч өмнөх жилүүдэд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж ирсэн нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсан тул агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд удаа дараа танилцуулсан.

Үүний үр дүнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009