Үйл явдал1 мин унших

УЛСЫН ТӨСӨВТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 100 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

УЛСЫН ТӨСӨВТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 100 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас 80 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр заасан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 80 тэрбум төгрөг төвлөрүүлж 100 хувийн гүйцэтгэлтэй байхаар тооцоолов. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өсөх үзүүлэлттэй байна.

-ТӨЛБӨР ХУРААХ ЦЭГИЙН ОРЛОГО: Авто замын ашиглалт, жин, даац хяналт, авто замын үйлчилгээний төлбөрөөс 30.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 100 хувь гүйцэтгэлийг хангасан. Төсөвт төвлөрүүлэх хүлээгдэж буй гүйцэтгэлээр  2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 тэрбум гаруй төгрөгөөр орлогыг давуулан биелүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар өсөхөөр байна.

-ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ОРЛОГО: 2025 онд хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаанаас 300 сая төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Энэхүү орлого нь Монгол Улсын далайн болон олон улсын тээврийн бүртгэлийн тогтолцоог дэмжих, хяналт, үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулагдаж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009