Үйл явдал1 мин унших

АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ, НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ, НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 12.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 хувиар өссөн байна. Агаарын тээврээр 2.4 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өсөв.2025 оны байдлаар нийт 28.610 транзит зорчигч зорчсон нь 2024 онтой харьцуулахад 84.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар 80.2 мянган агаарын хөлөг дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн байна.

2025 онд гадаад, дотоодын 18 агаарын тээвэрлэгч олон улсын 56 чиглэлд үүнээс 23 чиглэлд хуваарьт нислэг, 33 чиглэлд захиалгат нислэгийг үйлдэж байна.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн сүлжээг өргөжүүллээ. Олон улсын нислэгийн чиглэлийг 4-өөр нэмэгдүүлж, “МИАТ” ТӨХК нь Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд, “Хүннү Эйр” ХХК нь Эрээн чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Мөн Орон нутагт 1 чиглэл буюу Баянхонгор аймаг руу нислэг үйлдэж байна.

байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009