Үйл явдал1 мин унших

ЗАМ, ТЭЭРИЙН САЛБАРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ НЭМЭГДЭВ

ЗАМ, ТЭЭРИЙН САЛБАРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ НЭМЭГДЭВ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

Монгол Улсын зам, тээврийн салбар 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 140.4 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өсөв.

Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 92.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.

Уул уурхайн экспортын ачаа тээвэрлэлт 89 сая тонн хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өслөө.

Импортын ачаа тээвэрлэлт 3.4 сая тонн хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар тус тус өссөн байна. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 48.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсөв.

Экспортын ачаа тээвэрлэлт 10,5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар, дотоодын ачаа 26.7 сая тонн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009