Үйл явдал1 мин унших

ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЖ, ЦОМХОН ТӨРИЙН БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЖ, ЦОМХОН ТӨРИЙН БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙВ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолын дагуу төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын хэмжээнд нийт 256 орон тоог цомхотгон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн ажлын байрны давхардлыг бууруулж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд байна.

Үүнд: 

Зам, тээврийн яам – 9 хувь

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК- 4 хувь

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ -9.4 хувь

Төмөр замын газар 27.08 хувиар тус тус буурууллаа.

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтын өрчлөлтийг хэрэгжүүлж нэгтгэснээр 63 хувиар өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг хийгээд байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009