Үйл явдал1 мин унших
Б.Мөнхсоёл: Үнэгүй хоол хаана байдаг билээ? Хавханд!

Эдийн засаг, төсвийн талаарх ухагдахуунуудыг бүх түвшинд сайтар ойлгох шаардлага байна шүү.
Тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй өглөг, дэм тус биш харин ажилтан, ажил олгогч өөрсдийн хөдөлмөрийн хөлснөөсөө ирээдүйд нас дээр гарахаараа авахаар урьдчилан төлж буй шимтгэл. Үүнийг тэтгэврийн сан үүсгээд аривжуулвал сайн. Тиймээс байнга тэтгэврийн реформ болон НДС-гийн өөрчлөлт, шинэчлэл яригдаж буй.
Нас дээр гарахаараа ядуурах ёсгүй гэдэг нь ажил хөдөлмөр эрхлээгүй нь шууд тэтгэвэр авах, цалингийн ялгаатай байдал буюу их, бага төлснийг харгалзахгүй ижил тэгш тогтоох тухай биш юм.
Үнэгүй хоол хаана байдаг билээ? Хавханд!
Гагцхүү хаа хаанаа шударга зарчим, зохистой механизмтай (томъёотой) байх!



