Үйл явдал1 мин унших
Р.Сэддорж: Үндэсний тээвэрчдийн хүсэлтээр бизнесийн эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтыг халлаа. Одоо ЗГ ажлаа хийхийг хүлээж байна

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тээвэрлэлтийн харилцааг нарийвчлан зохицуулаагүй байхад уг хуулийг хэрэгжүүлэх явцад тээвэр, логистикийн үйл ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулах, бүртгэх, итгэмжлэх шаардлага бий болгосон байв.
Энэ нь гэрээний эрх чөлөөг хязгаарлах; чөлөөт өрсөлдөөнд саад учруулах, зах зээлд оролцогчдын тэгш байдлыг алдагдуулж байсан зохицуулалт байсан юм.
Иймд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн тээвэрлэлттэй холбоотой дараах зохицуулалтыг хасаж, өөрчлөлт орууллаа. Үүнд:
• 4.1.6 дахь заалтын “тээвэр зуучийн байгууллага”;
• 9.1.13 болон 9.2.9 дэх заалтын “тээвэр логистик”;
• 9.2.2 дахь заалтын “тээвэрлэх” гэсэн зохицуулалтыг тус тус хасав.
Ингэснээр тээвэр, логистикийн байгууллагыг сонгон шалгаруулж, бүртгэж, итгэмжлэх замаар зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байсан нөхцөл арилж, талууд тээвэрлэгчээ чөлөөтэй сонгох, ижил нөхцөлөөр өрсөлдөх боломж нэмэгдэж байна.
Хуульд байхгүй хязгаарлалтыг журмаар бий болгох ёсгүй. Бизнесийн эрх чөлөө гэдэг нь төр оролцох шаардлагатай хүрээгээ хуулиар тодорхойлж, түүнээс хэтрэхгүй байх зарчим юм.