Үйл явдал1 мин унших
Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн мэнд хүргэе

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Манай улсын санхүү, бүртгэлийн тогтолцоог бэхжүүлж, эдийн засгийн сахилга бат, ил тод байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж буй та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Миний бие УИХ-ын гишүүний хувьд төсвийн сахилга бат, үр ашиг өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, олон улсын стандарт болон дижитал шинэчлэл, блокчэйнд суурилсан бүртгэл, санхүүгийн найдвартай байдлыг хангах орчныг хөгжүүлэх, бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчийн хувьд анхаaран ажиллах болно.
Санхүүгийн салбарын мэргэжилтэн бүрийн мэдлэг, хариуцлага, шаргуу хөдөлмөр нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, ирээдүйн боломжийг бий болгодог гэдгийг онцлон тэмдэглэе.