Үйл явдал1 мин унших
"Алдарт эх"-ийн одонгийн тэмдэг хийх ₮1.8 тэрбумыг хасах санал гаргалаа
Өнөөдөр /2025.10.23/ ТББХ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.
Хуралдаанд, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар "Алдарт эх"-ийн одонгийн тэмдэгний зардал болох 1.8 тэрбум төгрөгийг 2026 оны төсвөөс хасах санал оруулж иржээ.
Улмаар гурван гишүүний "зарчмын зөрүүтэй саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад ТББХ-ны гишүүд 23.8 хувиар ДЭМЖИГДСЭНГҮЙ.

