Үйл явдал2 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: 2025 онд хийж хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагааны товч тайланг танилцуулж байна

УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Ж.Батэрдэнийн 2025 оны ажлын товч тайлан УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын ТББХ-ны даргаар 2024 оны 7 дугаар сарын 9-нд сонгогдож 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллалаа. Энэ хугацаанд Байнгын хороо 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 24 удаа хуралдаж 65 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 31 хуулийн төсөл Монгол УИХ-ын тогтоолын 17 төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэл ханган батлуулж яам, агентлаг, харьяа байгууллагын 6 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 8 тогтоол баталлаа.
2024 оны 6 дугаар сарын 23-наас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллахдаа бүлгийн гишүүдийн зөвлөх туслахуудад зориулсан сургалтыг зохион байгуулж УИХ-ын 2024-өөс 2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж мөрийн хөтөлбөрийн заалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ЗГ-ын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын 2025 оны болон 2026 оны төсөвт туссан эсэх 2026 оны төсөвт туссан эсэх Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрийн заалтуудаас тусгах чиглэлээр ажиллалаа. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганаар бие даасан хууль зургаа, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 66, олон улсын гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай хууль зургаа. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, УИХ-ын тогтоол 96-г хэлэлцэн баталсан байна.
УИХ-ын гишүүний хувьд 2025 онд ТББХ, Эдийн засгийн байнгын хороо болон БОХХАА-н байнгын хороонд ажиллан холбогдох хуулиудыг хэлэлцэв. Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан ЖДҮХС-гаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр Монгол Улсын ЗГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр, ХАА-н тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бус бусад хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.
Мөн Монгол Улсын ЗГ-аас 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Монгол УИХ-д өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
