Үйл явдал1 мин унших
Замын-Үүд боомт өнгөрсөн хоёр жилд улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нарын хамт Замын-Үүд суманд ажиллав./2026.01.11/ Г.Занданшатар: Шинэ оны анхны томилолтоо хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхэлсэн. Өнөөдөр бид эх орны үүд болсон Замын-Үүд суманд ажиллаж байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үүд цэгцтэй бол улс орон цэгцтэй. Бидэнд хөгжих маш их боломж байна. Гагцхүү та бүхэн илүү зохион байгуулалттай, эрс шинэчлэл хийж, чиг үүргийн давхардлыг арилгах замаар цэгцэрч ажиллах шаардлагатай байна…хэмээн онцоллоо.
Замын-Үүд боомтоор 2024 онд 2,5 сая зорчигч, 2025 онд 2,7 сая зорчигч нэвтэрсэн бөгөөд 2024,2025 онуудад улсын төсөвт 1,5 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

