#Тойрог1 мин унших
Баянзүрх дүүргийн 38-р хороо 1500 хүүхдийн шинэ сургуультай боллоо

Улсын сургууль, цэцэрлэггүй байсан Баянзүрх дүүргийн 38-р хороонд маань 1500 хүүхдийн цоо шинэ сургуулийн барилга нэг жил хагасын дотор баригдан ашиглалтанд орж байна. Улсын комисс уг барилгыг хүлээн авлаа. 2024 оны 05-р сард Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж, бид хамтдаа шавыг нь тавьж улсын төсөв дээр 3 жил дамнуулж хөрөнгийг нь тусгуулж байсан бол гүйцэтгэгч “Баганат өргөө” компаний хамт олон төлөвлөсөн хугацаанаас бүтэн жилийн өмнө ийнхүү ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Өнөөдөр Баянзүрх дүүргээс хамтдаа сонгогдсон Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийн доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшилыг бүрэн шийдвэрлэж энэ ондоо цагаан сарын дараагаас хүүхэд багачууд маань шинэ сургуульдаа явах боломжийг нь бүрдүүлж шийдвэрлэсэн явдалд талархлаа илэрхийлье. Баянзүрхчүүдийнхээ өмнөөс Нийслэлийн ЗД Х.НЯМБААТАР , УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр гүйцэтгэгч “Баганат өргөө” компаний хамт болонд БАЯРЛАЛАА гэж хэлье .
Сэтгүүлч Ц.Соёлмаа

