Үйл явдал1 мин унших
Барилга-инженерийн цэргүүд цусаа хандивлаж, хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

Барилга-инженерийн цэргийн удирдах газар Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлая” уриа дор нэгдэж, өнөөдөр (2026.01.07) бусдад амьдрал бэлэглэв.

Эрдэнэт хүмүүний амь насыг аврах, цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд Удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нийт 35 алба хаагч өөрсдийн хүсэлтээр хамрагдсан юм.
Нэг иргэн цусаа хандивласнаар гурван хүний эрдэнэт амийг аврах боломжтой аж. Түүнчлэн цус өтгөрөх нь үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд цусаа шингэн байлгах арга нь тогтмол цусаа хандивлах юм байна.


