Үйл явдал1 мин унших

Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо

Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо
Шинэ оны ажлын эхний 7 хоногт Ховд аймгийн Чандмань сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МУ-ын Засгийн газраас 2026 оныг “Боловсролын салбарыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тойргийнхоо аймаг, сумдын сургуулиудын хөгжлийг дэмжих, багш сурагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо дуулгаж, эрдэм боловсролтой илүү сайхан ирээдүйн төлөө, Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Төрийн ордонтой танилцах арга хэмжээний хүрээнд оролцогчид Төрийн ордны “Их хуралдай” танхим, Төрийн ёслол хүндэтгэлийн танхимтай танилцаж, төрийн ордонд хадгалагдаж буй түүх, соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхлоо.

Мөн тэд Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа.

Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо
Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо
Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо
Чандмань сумын ЕБС-ийн хамт олон Төрийн ордонд зочиллоо

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009