Үйл явдал1 мин унших
О.Номинчимэг: Хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн, таниулах нь нэн чухал

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эв санааны нэгдлийн бүтээл болсон ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдрийн мэнд хүргэе!
Үндсэн хуулиараа бид:
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж
Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг хамтын эрхэи зорилго болгон тунхагласан.
Үндсэн хуулиа дээдлэн, сахин мөрдөх нь тунхагийн чанартай бус, бодит байх ёстой. Ингэхийн тулд бид хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн, таниулах ажил нэн чухал билээ.
