Үйл явдал1 мин унших
Т.Мөнхсайхан: Үндсэн хууль бол Монгол төрийн тулгуур, иргэн бүрийн баталгаа юм

1992 оны 1 дүгээр сарын 13 бол Монгол Улс эрх зүйт, ардчилсан төрийн тогтолцоог сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулсан онцгой өдөр юм. Энэ өдөр Монголын төр иргэнээ дээдэлсэн, эрх чөлөөг нь хуулиар хамгаалсан шинэ түүхийг бүтээсэн билээ.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц нь тухайн үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын төлөөлөгчдийн хариуцлага, оюун санааны нэгдлийн илэрхийлэл болж, Монголын ард түмний ирээдүйн хөгжлийн суурь баримт бичиг болсон юм.
Энэхүү Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг хуульд захируулж, иргэдийн эрх, өмч, үзэл бодлын эрх чөлөөг баталгаажуулснаараа нийгмийн тогтвортой байдал, ардчилсан соёлын үндэс суурийг тавьсан.
Өнөөдөр бид энэ өдрийг дурсахдаа зөвхөн өнгөрснийг биш, ардчиллыг хамгаалж, Үндсэн хуулийн үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэх хариуцлагаа мөн санах учиртай. Үндсэн хууль бол Монгол төрийн тулгуур, иргэн бүрийн баталгаа юм.

