Үйл явдал1 мин унших
Хүний эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлтийн талаар санал солилцлоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд, Х.Мөнхзул нар Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж, хүний эрхийн хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатай. Илтгэлийн мөрөөр 2022–2025 онд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 54 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлснээс 37 нь УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35, 2024 оны 37, 2025 оны 77 дугаар тогтоолд тусгагдсан байна. Гэсэн хэдий ч эдгээр зөвлөмжийн дийлэнх нь буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт, шинэ зохицуулалт хийх талаар тусгагдсан 45 санал огт хэрэгжээгүй байна.
Тухайлбал, Гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирол нөхөн төлүүлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх тухай, Агаар, ус, хөрсний бохирдлын эсрэг хууль тогтоомж, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөө, Төрийн бус байгууллагын тухай зэрэг хууль тогтоомжийг батлуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

