Үйл явдал1 мин унших
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа

Өнөөдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа.

Хуралдааны үеэр компанийн газар, хэлтсүүдийн хэмжээнд 2026 оны батлагдсан бизнес төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн Гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Компанийн хэмжээнд сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврыг танилцуулж, дотоод журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зарим албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч хэрэгжилтийг ханган ажиллав.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

