Үйл явдал1 мин унших

Улсын сургууль, цэцэрлэггүй байсан Баянзүрх дүүргийн 38-р хороонд маань 1500 хүүхдийн цоо шинэ сургуулийн барилга нэг жил хагасын дотор баригдан ашиглалтанд орж байна

Улсын сургууль, цэцэрлэггүй байсан Баянзүрх дүүргийн 38-р хороонд маань 1500 хүүхдийн цоо шинэ сургуулийн барилга нэг жил хагасын дотор баригдан ашиглалтанд орж байна. Улсын комисс уг барилгыг хүлээн авлаа. 2024 оны 05-р сард Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж, бид хамтдаа шавыг нь тавьж улсын төсөв дээр 3 жил дамнуулж хөрөнгийг нь тусгуулж байсан бол гүйцэтгэгч “Баганат өргөө” компаний хамт олон төлөвлөсөн хугацаанаас бүтэн жилийн өмнө ийнхүү ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Өнөөдөр Баянзүрх дүүргээс хамтдаа сонгогдсон Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийн доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшилыг бүрэн шийдвэрлэж энэ ондоо цагаан сарын дараагаас хүүхэд багачууд маань шинэ сургуульдаа явах боломжийг нь бүрдүүлж шийдвэрлэсэн явдалд талархлаа илэрхийлье.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009