Үйл явдал1 мин унших

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдаа эргэлээ

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдаа эргэлээ

Өнгөрсөн амралтын өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн өдөр тутмын ажил, сургалт бэлтгэлийн явц, алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцан, хугацаат цэргийн алба хаагчдаа эргэж нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Залуучууд цэргийн алба хаахын зэрэгцээ үндэсний бичиг, англи хэлний анхан шатны сургалтад хамрагдаж, жолооны дамжаанд суралцахаас гадна олон төрлийн спортоор хичээллэн оюун санаа болон бие бялдрын хөгжилдөө анхаарч байна. Цэрэг эрс маань албандаа өнгөтэй, сайн явааг ар гэрийнхэнд нь дуулгая.

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдаа эргэлээ

Уулзалтын үеэр тус ангид хоолны технологид ашиглах зориулалттай гурван ширхэг хөлдөөгч олголоо. Ангийн удирдлагууд алба хаагчдын цалин хангамжийг амьжиргааны бодит нөхцөлтэй нийцүүлэх, сургалт, дадлага, хээрийн үүрэг гүйцэтгэлд нэн шаардлагатай стандартын дулаан майхнаар хангах хэрэгцээ байгааг дурдлаа.

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдаа эргэлээ

Цаашид зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн баталгаа, алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, цэргийн чадавхыг бэхжүүлэх асуудалд онцгой анхаарах болно.

?? Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй алба хаагчдадаа амжилт хүсье.  Монгол төрийн алтан соёмбо ивээж, Монгол цэргийн босоо хийморь мандан бадрах болтугай!

Батлан хамгаалах, Аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2021
  3. 2020

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2012
  5. 2011