Үйл явдал1 мин унших
Орон нутагт инженерийн боловсролын шинэ тогтолцоо амжилттай хэрэгжиж байна

Өнөөдөр УИХ-ын "Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо"-ны гишүүд “Эрдэнэт цогцолбор дээд сургууль”-ийн Япон улсын “Коосэн” загварт суурилсан инженерийн хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, бодит үр дүнтэй газар дээр нь танилцаж, сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзалт хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/241 дүгээр тушаалаар олгогдсон зөвшөөрлийн дагуу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь орон нутагт анх удаа Япон улсын Коосэн сургалтын хөтөлбөрийн загварыг нутагшуулан, суралцагчдыг өсвөр наснаас нь технологи, инженерийн чиглэлээр шат дараатай бэлтгэх зорилготойгоор 2023–2024 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
2025–2026 оны хичээлийн жилд тус хөтөлбөрөөр 176 оюутан суралцаж байгаа нь орон нутгийн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжилтэй инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх бодит суурь болж байна.
Орон нутагт чанартай, олон улсын жишигт нийцсэн боловсролын сургалтын хөтөлбөрийн загварыг амжилттай хэрэгжүүлж буй энэхүү туршлага нь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн уялдааг хангах бодлогын чухал шийдэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.
