#Тойрог1 мин унших
“Орон нутгийн боловсролын салбарын санал, шийдлийг хууль, бодлогын түвшинд тусгах зорилгоор” тойрогтоо ажиллаж байна

Үндсэн хуулийн өдрөөр “Орон нутгийн боловсролын салбарын санал, шийдлийг хууль, бодлогын түвшинд тусгах зорилгоор” тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” Орхон аймгийн боловсролын салбарын бодит нөхцөл байдалтай танилцаж, багш, ажилтнуудын санал, хүсэлт, байр суурийг сонсох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд миний бие тойрогтоо ажиллан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, санал шийдэл, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудлуудыг газар дээр нь танилцуулан, хэлэлцэн ажиллаж байна.
Орон нутгийн багш, боловсролын салбарын ажилтнуудын санал, туршлага нь боловсролын бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байна.


