Үйл явдал1 мин унших
Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Монгол хүний үнэлэмж
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаМонгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд Мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон. “E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ.
Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулах, үндэсний уламжлалт баярыг гэр бүл, ахан дүүсийн хүрээнд ёс заншлын дагуу тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа.