Үйл явдал1 мин унших

Саадгүй орчин, Хүртээмжтэй үйлчилгээ: Цахим, харилцаа холбооны салбарт

Саадгүй орчин, Хүртээмжтэй үйлчилгээ: Цахим, харилцаа холбооны салбарт

УИХ-ын гишүүн О.Саранчулуун,  А.Ариунзаяа нар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И-Монголиа академийн залуустай уулзаж салбарын саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай мэдээлэл солилцож цаашид хэд хэдэн ажлаар хамтран ажиллахаар боллоо.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд аливаа контентэд дохионы хэл, хадмал тайлбарыг оруулах тухай тусгасан байдаг. Тус хуулийн хэрэгжилтийг хангахыг зорьж Харилцаа холбооны зохицуулах хороо хянаж ажиллаж байна.

Түүнчлэн Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хөгжүүлсэн вебсайт, аппликейшнд хүртээмжийн үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлсэн байна. Яам WCAG зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа ба цаашид ч хэрэгжилтийг хангаж ажиллахаа илэрхийллээ.

Саадгүй орчин, Хүртээмжтэй үйлчилгээ: Цахим, харилцаа холбооны салбарт

ЦХИХХЯ-ны дэд сайд Г.Баярхүү 21 аймагтай байгуулж буй гэрээнд цахим үйлчилгээг нэн тэргүүнд тавих баримтлалыг тусгасан, цаашид ХурДан клубийн гишүүдийг сургаж, хөгжлийн ялгаатай иргэдэд зөвлөмж, туслалцаа үзүүлэх цахим амбассадорууд болгон хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Саадгүй орчин, Хүртээмжтэй үйлчилгээ: Цахим, харилцаа холбооны салбарт

Хуулийн төслийг боловсруулахад ЦХИХХЯамны төлөөллүүд дэд ажлын хэсэгт орж ажиллана. Та бүхэн санал хүсэлтээ нээлттэй илгээгээрэй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Харилцаа холбоо, Мэдээллийн технологиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2014
  3. 2012
  4. 2010