#Тойрог1 мин унших

Баяндалай сумын иргэдийн саналыг сонслоо

Баяндалай сумын иргэдийн саналыг сонслоо

1 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр дахь уулзалт Баяндалай суманд 15:00 цагаас эхэлж Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Төр, засгийн бодлого шийдвэрүүдийг танилцуулж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьлаа.

Тус сумын иргэд санал хүсэлтээ хэлж  сонирхсон асуултдаа хариулт авлаа.Иргэд ахмадын тэтгэврийг  инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх хуулийг мөрдөх, Ерөнхий боловсролын сургуульд орж байгаа 6 настай хүүхэдтэй малчин өрхийн амьдралын нөхцөл хүндрэлтэй болдог тухай олон жил яригдаж байгаа ч  шийдэх хувилбар байхгүй байгаа тухай, Өмнөговь аймгийн ахмад настнууд Нутгийн хишиг авах хүсэлтэй байгаа зэрэг саналыг гаргаж байлаа. Мөн сумын ахмадын холбооноос тус суманд Ахмадын өргөө бариулах хүсэлтээ илэрхийллээ.

Баяндалай сумын иргэдийн саналыг сонслоо
Баяндалай сумын иргэдийн саналыг сонслоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019