#Тойрог1 мин унших
Цогт-Овоо суманд ажиллаж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьлаа

УИХ-д говийн бүсээс сонгогдсон гишүүд Цогт-Овоо сумын иргэдтэй уулзалт хийж 2024, 2025 оны намар, хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьлаа.
Тус уулзалтад аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцож Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөгөө болон Цогт-Овоо суманд ойрын жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. УИХ- гишүүд болон албаны хүмүүс иргэдийн санал, хүсэлтийг сонсон хариу тодруулга өглөө. Цогт-Овоо сум нь Улаанбаатар хотоос 427 километрт, Өмнөговь аймгийн төвөөс 126 км зайд оршдог. Сумын нутаг дэвсгэрт Алгуй улаан цав түүний орчин, Тогоон төмөр хааны амьдарч байсан суурин газрын нэрээр Өмнөговь аймгийн 9 гайхашигт орсон газрууд бий.


Тус сумын иргэдээс малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хил залгаа сумдын малчдын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сумын соёлын төвийн барилгыг сайжруулах, соёлын салбарын ажилтнуудын орон тоо, цалингийн санг хүрэлцэхүйц хэмжээнд төлөвлөн ажиллуулах, ахмад настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндэд анхаарах зэрэг саналуудыг гаргаж сонирхсон асуултууддаа хариулт, тодруулгыг авлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

