#Тойрог1 мин унших
Өмнөговь аймгийн Булган сумын иргэдтэй уулзлаа

Булган сум нь Улаанбаатар хотоос 650 км аймгийн төвөөс баруун хойш 100 км зайд оршдог. Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг Баянзаг гэх үзэсгэлэнт газар энэ суманд байдаг. Үлэг гүрвэлийн өлгийн нутаг Булган сумын иргэд маань мал аж ахуйгаас гадна, говийн бүсд газар тариалан эрхэлж, аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж амьдарч байна.
Говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд төр, засгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлангаа танилцууллаа. Уулзалтад оролцсон иргэдээс Монгол Улсад одоо мөрдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох аргалчлалд учир дутагдал их байна. Ахмад настан, малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд зориулсан тэтгэврийн шинэчлэл хэрэгтэй байгаа талаар саналаа илэрхийлэв.


Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон албан бус эдийн засагт ажиллагчид одоогийн байдлаар нийгмийн даатгалд сайн дураар хамрагдаж байгаа бөгөөд тэд шимтгэл төлөхгүй байсаар нийгмийн халамжийн тэтгэвэр авах уу, эсвэл сайн дураар даатгуулж шимтгэл төлөөд нийгмийн даатгалын тэтгэвэр авах уу гэдэг сонголт хийдэг. Үүнтэй уялдан Малчны тухай хуулийн талаар гомдол саналаа илэрхийлсэн малчид олон байлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

