#Тойрог1 мин унших
Өмнөговь аймгийнхаа иргэдтэй уулзах уулзалт, томилолт үргэлжилж байна

1 дүгээр сарын 21-ны өдрийн уулзалт Ноён суманд 10:00 цагаас эхэлж Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар анги буюу Овоотын отряд, Шивээ хүрэнгийн боомтод үргэлжилж байна.
УИХ-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлангаа танилцуулж, сумын иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Өмнөговь аймгийн Ноён сум нь Улаанбаатар хотоос 800 км, Даланзадгад хотоос 216 км зайтай оршдог хилийн сум юм.
Ноён сумын иргэд Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт амьдралд нийцэхгүй байгаа тухай, Засгийн газраас гарсан зарим шийдвэр цаасан дээрх шийдвэр болон үлдэж хэрэгжилтийг хангах ажил удаашралтай байгааг анхааруулан хэлж байлаа. Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу Овоотын отрядад ажиллалаа.


Тус ангийн захирагч хурандаа Б.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг тосч аван ангийнхаа үйл ажиллагаа болон хил орчмын орон нутгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Монгол Улсынхаа баруун өмнөд хилийн хэсгийг 90 жилийн турш хамгаалж, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа хилчиддээ ажлын өндөр амжилт хүслээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

