#Тойрог1 мин унших
Өвөрхангай аймгийн Баянгол сумынхаа иргэдтэй уулзлаа

Уулзалтын үеэр тог тасрав…
УИХ-ын гишүүний хувьд иргэддээ ажлаа тайлагнах, санаачлан боловсруулж буй хуулийн төслөө танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авах үүрэгтэй. Аймаг, сумын хөгжлийг иргэдийн оролцоо, саналыг үндэслэн шийдвэрлэж байх нь амьдралын чанарт нь чухал нөлөөтэй. Гэвч аймаг, сумын цахилгааны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй, авлига аваад хөгжлийг гацааж буй улс төрчидтэй хариуцлага тооцдог хуулиа л хурдан батлуулаарай гэж сумын иргэд хүслээ.



Өвөлжилт хүнд цас зуд ихтэй энэ цаг үед малчдад тулгамдаж байгаа асуудлыг сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. УОК болон аймгийн онцгой байдлын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Сумъяасүрэн малчдад мэдээлэл өглөө.
Үргэлж халуун дотноор хүлээн авч, дэмждэг Баянголчуудынхаа халуун дулаан уур амьсгалаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



