Үйл явдал2 мин унших
Ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

Ажлын хэсэг
Шинээр зохион байгуулагдаж буй хэд хэдэн ажлын хэсэгт орж ажиллахын нэг нь төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, бүтээмжийн тухай хууль юм.
Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” анхдагч хуулийн төсөл болон “Нийтийн өмчийн тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг /2026.01.22/-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ.

Өнөөгийн байдлаар 101 төрийн өмчит компани байгаагийн 73 нь 100% төрийн өмчит, 22 нь төрийн өмчийн оролцоотой, 6 нээлттэй хувьцаат компани, мөн 521 орон нутгийн өмчит компаниуд байна.
2024 оны байдлаар томоохон 5 ТӨК-ийн цэвэр ашиг 5.62 их наяд ₮, бусад 44 (67 ТӨК, ТӨҮГ)хуулийн этгээдийн цэвэр ашиг 160 тэрбум ₮, харин 18 ТӨК 51 тэрбум ₮ -ийн алдагдалтай ажилласан байна.
ЭЗХАХБ (OECD) -ын зарчмыг суурь болгож буй тул нэлээн дэвшилт байна, мэдээж хэлэлцэж засаж сайжруулах, засаглал, гүйцэтгэлд анхаарах асуудлууд байна.
Дараах саналаа товч хэлэв:
- Төрийн өмчлөлд байх үндэслэлд үндэсний эдийн засгийн эрх ашиг, зүй ёсны монополь зэрэг 4 гол ангилал байхад нэмж хууль, олон улсын гэрээнд заасан гэх үндэслэл шаардлагатай эсэх;
- Үндсэн чиглэлийн оронд “Төрийн өмчлөлийн бодлого” (State ownership policy) -г түлхүү анхаарч оруулж ирэх;
- Төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой үйлчилгээг (service obligation policy) хангахдаа эдийн засгийн үр өгөөжийг тооцох. Үнэхээр алдагдалтай ажиллахаар бол хоёр данс хөтлөх буюу алдагдалтай үйлчилгээг үндэслэл шалтгантай нь тусад нь данс хөтлөх нь ил тод байдлыг бий болгож, хариуцлага тооцох боломж бий болгоно.
Улс төрөөс хараат бус байхын тулд ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хяналтын тогтолцоо зэрэг олон асуудал хөндөх чухал хууль.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


