#Тойрог1 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Улсын комисс цахимаар барилга хүлээгээд авчихдаг болсон гэдгийг хэлж байна

Булган аймаг
Одоохон...
#Тойрог1 мин унших

Улсын комисс цахимаар барилга хүлээгээд авчихдаг болсон гэдгийг хэлж байна. Улсаас сургууль, цэцэрлэг барихаар төсвийг нь тавьж өгдөг. Гэтэл гүйцэтгэгч гэх барилгын компани, улсын комисс гэж лойчихсон газруудын гайгаар шинэ нэртэй дусаалтай, хөгзөрсөн, мөөгөнцөртэй, хүүхдийн эрүүл аюулгүй байдалд халдсан барилгуудтай боллоо.
Бас нэг жишээ нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбийн сургуулийн барилгын гүйцэтгэл 80%-тай байхад 100% гээд хүлээгээд авчихсан гэж байгаа. Одоо үлдэгдэл 2,000,000,000 төгрөгийг хэн хариуцаж гаргах нь тодорхойгүй болчихсон.
Булган аймгийн Бугат сумын сургуулийн энэ барилгатай холбоотойгоор Боловсролын яам Сайд П.Наранбаяр анхааралдаа авахыг хүсье.