Үйл явдал3 мин унших
"Гэрээсээ гарцгаая" аян Булган аймагт

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
“Хүртээмжтэй Монгол Улс” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй “Гэрээсээ гарцгаая” аян Булган аймагт зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун болон мэргэжлийн багийнхан иргэдтэй уулзалт хийж, дараах сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Үүнд: “Мөнгө бус үйлчилгээний тогтолцоо ба хүний эрх”, “Аутизм ба харилцаа”, “Хүүхдийн мэдрэхүйн ойлголт” сэдвийг хамарлаа.
"Ээлтэй ертөнц" ТББ, "Шинэ дэлхий төв"-ийн хамтарсан баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өгч, сэргээн засах үзлэг үйлчилгээг үзүүлж. сэтгэл зүйн дэмжих бүлгийн уулзалт зохион байгуулж байна.
“Гэрээсээ гарцгаая”аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орчны хүртээмжийг бодитоор үнэлэх тэргэнцэртэй аялалд УИХ-ын гишүүн О.Саранчулуун болон Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах нар хамтран оролцож нийтийн орчинд үнэлгээ хийлээ. Үнэлгээний үеэр зам, налуу шат, саадгүй зорчих нөхцөл зэрэг хүртээмжийн стандартыг хэрэгжүүлэх, иргэдийн аюулгүй, саадгүй зорчих орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.
Хүртээмжийн гарын авлагаа Булган аймгийн МАН-ын гишүүдэд танилцууллаа.
О.Саранчулуун гишүүн ажиллаж буй аймаг бүртээ намын хорооны гишүүдтэй уулзаж байна. Энэ удаа боловсруулсан гарын авлагаа танилцуулж, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан тулгамдаж буй нийгмийн бодлогын асуудлыг сонсож санал солилцов. Гишүүний ахалж буй бодлогын хорооноос гарсан зөвлөмжийн хүрээнд "Хүртээмжийн гарын авлага"-ыг саяхан боловсруулж, хэвлүүлжээ.


Сэргээн засахын цогц баг ажиллалаа.
Сэргээн засах үйлчилгээ нь өвчин, гэмтэл, хөгжлийн бэрхшээл, мэс засал эсвэл ослын дараа хүний бие махбод, сэтгэл зүй, нийгмийн оролцоог сэргээхэд чиглэдэг маш чухал үйлчилгээ юм.
Давуу талууд нь:

Нэг жишээ татахад, манай хөдөлгөөн засалч дээр үйлчилгээ авдаг хүүхэд хөдөлгөөний хязгаарлалттай байж байгаад эхлээд мөлхдөг, дараа нь алхдаг болсон. Орон нутгуудад хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр заслынхаа ялгааг мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Иймд 1 удаа очиж биетээр нь үзүүлээд, дараа нь зааж зааварлаж хөгжүүлвэл орон даяар олон ХБхүүхэд сурах, хөдөлмөрлөх, бэрхшээл нь хүндрэхгүй байх боломж бүрдэнэ.
Шинэ Дэлхий, Ээлтэй ертөнц ТББ Merciful World NGO байгууллагын цогц багтаа маш их баярлалаа. Олон хүүхэд, ээж аавуудад хүүхэдтэйгээ ажиллах зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

"Гэрээсээ гарцгаая: Булган" хүртээмжийн үнэлгээ хийх аяллын талаар
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Булган аймаг 2025 онд бүх орц, гарцаа налуу замтай болгох ажил эхлүүлж тун амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Түүнчлэн замд байх саад тотгорыг арилгаж саадгүй болгох ажлууд хийгдэж байна.
Аймгийн засаг даргын орлогч, нийгмийн бодлогын хэлтэс, халамжийн газар, ТББ-ын төлөөллүүдтэй хүртээмжийн аялалаа хийлээ. Дараа ирэхэд бүр илүү үр дүнтэй ажлууд хийсэн байна гэж засаг дарга амлаж байна.

