#Шилэн хууль3 мин унших
Бүсчилсэн хөгжлөөр хөдөөд хөгжил саарч, хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон асуудал шийдэгдэнэ

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж, хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.
Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулсан билээ.
Үүнд:
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлд:
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэ өнцгөөр харах, эргэлтийн цаг үе ирсэн гэдэгт эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байгаа юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.