Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын алба Булган аймгийн Хангал суманд ажиллалаа

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Ажлын албанаас Булган аймгийн Хангал сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, албан хаагчид удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Ажлын хүрээнд Хангал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёл мэдээллийн төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
Уулзалтын үеэр 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцаж, хэрэгжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Орон нутгийн удирдлагууд болон салбар байгууллагуудын зүгээс дараах асуудлуудыг онцлон хөндсөн юм:
Үүнд: • EБС-ийн Дотуур байрны стандарт хүүхдэд ээлтэй барилгын асуудал
• Боловсрол, Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, тоног төхөөрөмжийн дутагдал
• Дэд бүтцийн хөгжил, инженерийн шугам, цэвэрлэх байгууламж, сүлжээний асуудал
• Төрийн албан хаагчдын тогтвор суурьшил, орон сууц, нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд
Мөн дээрх тулгамдсан асуудлуудыг бодлого, төлөвлөлтийн түвшинд шийдвэрлэх зорилгоор 2027 оны улсын болон аймгийн төсөвт тусгуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудад уламжлан хүргэж, бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн аливаа бодлого, шийдвэр нь бодит хэрэгжилттэй, үр дүнтэй байх нь хамгийн чухал юм. Иймд орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь судалж, шийдвэрлэх гарцыг хамтдаа тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.
Цаашид орон нутаг–төрийн төв байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно.




