Онцлох мэдээ3 мин унших
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутаг төлөвлөлтийн онол, аргазүйд шилжилт хийгдэж “шинэ эдийн засаг-газарзүйн онол, кластерын онол, хөгжлийн туйл, өсөлтийн төвийн онол”-ууд орчин үеийн чиг хандлага болж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь үйлдвэрлэгдэж, хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.
Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулаад байна гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр, тус үзэл баримтлалд 6 бүлэг, 1 эрхэм зорилго, 7 зорилго, 217 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд:
Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд: