#Тойрог1 мин унших
С.Эрдэнэболд: Шударгаар бизнес эрхлэх эрх чөлөө бол үндсэн хуулиар хамгаалагдсан эрх

“Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн–2026” арга хэмжээ Зуунмод суманд болж байна. Тус арга хэмжээнд нийт 6000 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл, 400 гаруй бизнес эрхлэгчид уг зөвлөгөөнд оролцож байна.

Эдийн засгийн урсгалд саад тотгор болж байгаа гацааг хэрхэн яаж арилгах, татварын дарамт, төрийн нөлөөллөөс бизнесийн орчинг хамгаалах, тогтвортой, таатай орчинд өсөлтийн бодлого явуулахад бизнес эрхлэгчдийн санал бодлыг тусгах вэ гэсэн сэдвүүдээр байр сууриа солилцлоо. Хурал чуулган олон болдог. Шийдэл, үр дүнгээ хэмжих үзүүлэлттэй нь тодорхой, ойлгомжтой болгоход бид хамтран ажиллах ёстой.



