#Тойрог1 мин унших
Хайрхандулаан суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Тус сумын иргэд сумдын Эрүүл мэндийн даатгалын лимит дууссан, иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл дундуур хэвээр байна.
- Цалинтай ээжүүд хөтөлбөрийн мөнгийг нэмэх, хүн ам зүйн бодлогодоо анхаарах шаардлагатайг санууллаа.
- Залуу малчдыг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
- Бичгээр хамгийн их санал хүсэлт, асуулт ирүүлсэн сум байлаа.
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон боловсруулж буй хуулийн төсөлд санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлье.



Иргэд маань идэвх оролцоотой, уулзалт халуун дулаан уур амьсгалтай сайхан болж өндөрлөлөө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



