Үйл явдал1 мин унших

Элчин сайд Айбек Артыкбаевыг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Элчин сайд Айбек Артыкбаевыг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр сайд А.Артыкбаевыг Киргиз Улсаас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдын хувиар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласанд талархал илэрхийлж Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.

Элчин сайд Айбек Артыкбаевыг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Элчин сайд Айбек Артыкбаев албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2025 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023