Үйл явдал2 мин унших
Хойд бүсийн аваргууд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар ажил үйлсээрээ малчин, тариаланч түмнээ манлайлсан "Улсын аварга"-ууд тодорлоо
ХӨВСГӨЛ АЙМАГ
“Улсын аварга малчин”-аар:
- Их-Уул сумын Асгат багийн малчин Чулуунбатын Тодгэрэл,
- Түнэл сумын Бийж багийн малчин Доржийн Далайцэрэн,
- Арбулаг сумын Урт булаг багийн малчин Амарбатын Ганзориг,
- Цэцэрлэг сумын Согоот багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат,
- Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэнгийн Бат-Очир,
- Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Санжмятавын Баасанцэрэн,
- Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж
- Мөрөн сумын Элст багийн малчин Чимэддоржийн Мөнхбат,
- Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Лхагваагийн Шаравжамц,
- Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав,
- Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал;
“Улсын аварга саальчин”-аар: Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр;
Улсын аварга фермер” -ээр:
- Мөрөн сумын Мандал багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн;
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор: Рашаант сумын “Улаан од” ХХК;
“Улсын аварга тариаланч”- аар:
- Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир,
Мөрөн сумын иргэн Гомбо-Очирын Адъяасүрэн нар Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр тодорлоо.
ОРХОН АЙМАГ
“Улсын аварга малчин”-аар:
- Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Онгорхойн Баянцэрэн,
Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бадамын Ноённуруу;
“Улсын аварга саальчин”-аар:
- Жаргалант сумын Дархан-Уул багийн саальчин Довтлойн Цэрэндулам,
“Улсын аварга фермер” -ээр: - Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъянсүрэнгийн Ганзориг,
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор: - Баян-Өндөр сумын “Баясгалант бат очир” ХХК,
“Улсын аварга тариаланч”- аар: - Жаргалант сумын иргэн Батчулууны Жавхлан,
БУЛГАН АЙМАГ
“Улсын хошой аварга малчин”-аар
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр;
“Улсын аварга малчин”-аар: - Тэшиг сумын Харгал багийн малчин Дачгаан Отгондорж,
- Могод сумын Жаргалант багийн малчин Сүрэнхорын Батхуяг,
- Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров,
- Гурванбулаг сумын Агьт багийн малчин Бадарчийн Эрдэнэбилэг,
- Дашинчилэн сумын Хараат багийн малчин Цэрэнноровын Мягмаржав,
- Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Лхагважавын Бат-Эрдэнэ;
“Улсын аварга фермер” -ээр:
- Хангал сумын Урт багийн фермер Батбаярын Батмөнх,
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
- Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК,
“Улсын аварга тариаланч”- аар:
- Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Мөнх-Очирын Бадарч,
Хутаг-Өндөр сумын “Өлгий Сондуул” ХХК-ийн механикжуулагч Дашдэмбэрэлийн Батсайхан,Булган сумын иргэн Моломын Чинбат,
Малчин, тариаланч түмнээ манлайлж "Улсын аварга" хэмээх эрхэм хүндтэй цол, алдрын эзэн болсон Та бүхэндээ баяр хүргэж, мал сүрэг нь өсөж, ашиг шим нь дээшилж, тариа будаа нь тал дүүрэн найгаж, амьдрал ахуй нь дэвжин дээшилж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

