Үйл явдал1 мин унших

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы томилолтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы томилолтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа
Тэрбээр өөрийн удирдлагын хугацаанд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины ханган нийлүүлэлт, хадгалалт, хүйтэн хэлхээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, “тандем масс спектрометр”-ийн нярайн оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлсэн нь хүүхдийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы томилолтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийн цар хүрээг 21 аймагт өргөжүүлсний зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, боловсролын орчныг боловсронгуй болгох, эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилласнаа дурдав.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы томилолтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023