Үйл явдал1 мин унших
Монгол Улсын аваргууд тодорлоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймгийн дараах иргэдийг "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорхойлон шагнажээ. Үүнд,
"Улсын аварга тариаланч"-аар:
-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1-р багийн тариаланч Асхарын Бейбитхан
“Улсын аварга малчин”-аар:
1. Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайн Мурат
2. Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин Мадейн Бейл
3. Бугат сумын 1-р багийн малчин Мухаметийн Аман
4. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Нонойн Батхуяг
5. Баяннуур сумын 3-р багийн малчин Өнерханы Досболат
6. Булган сумын 3-р багийн малчин Хабигийн Тилеубек нар тус тус шалгарчээ.
Нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж, төрдөө үнэлүүлж "Улсын аварга" хэмээх эрхэм алдрыг хүртсэн хөдөлмөрч зон олондоо халуун баяр хүргэе ээ.
Малчин түмний буянт сүрэг нь түм түмээр арвижиг ээ.

