Үйл явдал2 мин унших

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа

XVII жарны "Гал морин" жилийн Сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нэр бүхий ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа

Төрийн дээд шагнал нь тухайн салбартаа 15-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд олгодог хүндэтгэл билээ.

ШАГНАЛ ХҮРТЭГСЭД

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

• ГБХНХЯ-ны өндөр настан, эдийн засагч Анаадын Чимгээ

• “Өнөр бүл” хүүхдийн төвийн ахмад настан, хуульч Ламжавын Гүнсэн

• НДЕГ-ын ахмад настан, эдийн засагч Данзаннямын Оюунгэрэл

• МХҮХ-ны дэргэдэх ХБИЧҮЭ-ийн Төв аймаг дахь салбарын тэргүүн Долгорын Баасан

• "Усжуулах" ХХК-ийн захирал, инженер Дэчиний Байды

Алтан гадас одонгоор:

• НДЕГ-ын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Бямбаагийн Баянзул

• “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Жамбарагчаагийн Нарантуяа

• “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Гончигийн Саранцэцэг

• ГБХНХЯ-ны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч Баярхүүгийн Батсуурь

• ГБХНХЯ-ны Төрийн сангийн баталгаажуулалт, тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах шинжээч Цэдэндоржийн Долгоржав

• БГД-ийн ХГБХХГ-ын ахмад настан Хасбаатарын Нарангэрэл

• ХУД-ийн "Эко" нэгдсэн эмнэлгийн ахмад настан Гомбын Равдандаш

• СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч Үнэнбатын Зандан

• Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Содвоогийн Эрдэнэбилэг

• Архангай аймгийн Хайрхан сумын малчин Ёндонжунайгийн Намбар

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

• ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Цэндийн Мөнхзул

• Багахангай дүүргийн ГБХХГ-ын мэргэжилтэн Алтангэрэлийн Анхбаяр

• ГБХНХЯ-ны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Гэр бүл, хүүхдийн хөгжил,хамгааллын бодлогын хяналт-шинжилгээ,үнэлгээ хариуцсан шинжээч Орхоны Жаргал

• МХҮХ-ны МБС-ийн эмчилгээний бариа заслийн багш Төмөрчөдөрийн Мөнхтуул

• СХД-ийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүн Дүнжмаагийн Нямжав

• МХҮХ-ны  дэргэдэх мэргэжлийн боловсролын сургуулийн төслийн ажилтан Цогтсайханы Сумьяасүрэн

• Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн маркетингийн менежер Гүрсэдийн Нандинцэцэг

• "Увидаст гурван баатар" ХХК-ийн бариа засалч Пүрэвдоржийн Нямсүрэн

• ХЭҮТ-ийн түр хамгаалах байруудын сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч Зоригтыг Ундрах

• МХҮХ-ны дэргэдэх МБС-ийн эмчилгээний бариа заслын багш, арга зүйч Энхжаргалын Батхишиг

• Дундговь аймгийн ХХҮГ-ын дарга Ганбаатарын Хишигдаваа

• Чингэлтэй дүүргийн НДГ-ын хэлтсийн дарга Сандуйжавын Отгонбаатар

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн хүндэтгэл хүртсэн нийт ажилтан, албан хаагч нартаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012