Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Богд уулын амыг хашаалснаас болж амьтад бэртсэн асуудал нь БОУАӨЯ олон жил отог нэрээр газар олгож, хууль зөрчсөний үр дагавар

Амралтын өдрүүдэд Богд уулын амыг хашаалсантай холбоотой амьтад явах гарцгүй болж, үсэрч харайгаад бэртэж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ асуудал ганц өчигдөр үүсчхээгүй олон жилийн турш үргэлжилж байна. Газар олголтыг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам отог нэрээр хийж, хор уршгийг нь хотоороо амсаж ирлээ. Менежментийг хот авч явъя гээд дийлээгүй.
Хотын хойд талын зуслангийн бүсийн газар олголтыг хотоос хийсэн. Одоо эдгээр хашааг цэгцэлнэ. Мал амьтан байтугай хүн явах эцэсгүй болж байна. Хүүхдүүдээ аваад салхилуулдаг, чөлөөтэй алхдаг болгох ажлыг зохион байгуулна.
Сэтгүүлч Б.Одончимэг
