Үйл явдал1 мин унших
С.Эрдэнэболд: Ардчиллыг өмчилж биш, түгээж, хамгаалж байж АН институт болно

С.Эрдэнэболд: “Ардчиллыг өмчилж биш, түгээж, хамгаалж байж АН институт болно”
О.Цогтгэрэл: 36 жилийн өмнөх цагаан морин жилээс эхлэлтэй ардчиллын үйл хэргээ гал морин жилд дахин эхлүүлэхээр шинэчлэлийн хөтөлбөрөө Ардчилсан нам зарлаж байна.
АН-ын түүхийг ахин эхлүүлэх энэхүү стратегийн шилжилт “НЭЭЛТТЭЙ, ЦЭГЦТЭЙ” үндсэн концептод зангидагдана. Шинэчлэлийн үр дүнд АН илүү НЭЭЛТТЭЙ, илүү ЦЭГЦТЭЙ институт болон төлөвших болно.
Өнөөдрөөс эхлэн 40 хоногт Ардчилсан Намын гишүүд an.mn сайт болон аппликешэйнээр шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ-гээ эзэмшицгээх юм. Мөн шинэ гишүүдээ ч нэгэн адил бүртгэж, гэрэгэгээ олгоно. Ингэснээр АН-ын шат шатны 20 мянган сонгуультныг ч дахин шинээр сонгох сонгууль явагдах болно. Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрсээ шударга шалгуураар тодруулах ажил эхлэнэ.
Билэгт сайн өдөр эхлүүлсэн бидний шинэчлэлийн үйл хэрэг, зам мөр саадгүй сайн байна гэдэгт итгэж байна. Намын даргын хувьд хэнтэй ч, аль ч фракц, бүлэгтэй ХУЙВАЛДАХГҮЙГЭЭР, албан тушаалаар ч, алт мөнгөөр ч намаа ХУДАЛДАХГҮЙГЭЭР гоё үгээр биш системээр нь шинэчлэхийн төлөө хичээх болно.
