Үйл явдал1 мин унших
БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНСУ-д ажиллаж, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ч.Анар оролцов.

Уулзалтад хүүхэд, гэр бүлийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол соёл, хэл бичиг, урлаг, сургалтын төв, эмчилгээ, эрүүл мэнд нийгэмлэг,эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага, гэрээний залуучуудын холбоо, оюутан, судлаачдын холбоо, судлаачдын нийгэмлэг зэрэг 10 гаруй байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлсэн юм.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн зүгээс ерөнхий боловсролын сургууль төгсөөд их дээд сургуульд суралцахаар очиж буй оюутан залууст Солонгосын хууль дүрмийг таниулах арга хэмжээ авах, сургалтын зуучлалын төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих саналыг хэлэв.
Мөн Монголчуудыг эх орондоо эмчлүүлэх боломжоор хангах, эм бэлдмэлийн чанар, хангамжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын эрүүл мэнд, даатгалын тогтолцооны туршлага, тэргүүний технологийг эх орондоо нэвтрүүлэх, энэ салбарт боловсон хүчин хамтран бэлтгэх, даатгалын тогтолцоог судлах асуудлыг уулзалтад оролцсон иргэдийн зүгээс тавьж байлаа.


Эх сурвалж:
МАН-ын бүлэг
