#Тойрог1 мин унших
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэд сонгогчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, О.Саранчулууны хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэд сонгогчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
УИХ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаарх онцлох мэдээ мэдээлэл.
Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг иргэдэд танилцуулж
УИХ-ын гишүүн О.Саранчулуун саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдугаар хуулийн төсөл үзэл баримтлал танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр 2026 онд Сүхбаатар суманд үргэлжилж хэрэгжихээр байна. Үүнд:
Сургуулийн барилга, 640 суудал 19,93 тэрбум
Сургуулийн барилга, 320 суудал 9,62 тэрбум
Цэцэрлэгийн барилга, 150 ор 4,43 тэрбум
Хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах, 4G сүлжээний үйлчилгээ 0,59 тэрбум тавигдсан байна.
Иргэдийн зүгээс шинэ хоршоо хөдөлгөөний санхүүжилт, уул уурхайд тооцох хариуцлага, хяналтыг чангатгах, нийгмийн даатгалын шимтгэл, татварыг бууруулах боломжтой эсэх, Cүхбаатар, Бичигтийн зам хэзээ дуусах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөн асуулт асууж, хариулт авлаа.


